蒙语吧 关注:4,120贴子:22,752
  • 9回复贴,共1

蒙古国仍然在强调要正确书写西里尔蒙文

只看楼主收藏回复

请看最近的蒙古网络上的文章:
Яагаад “дашрамд” биш, “ташрамд” вэ? Лавлагаа Сэлэнгэ.Т selenge.t@montsame.gov.mn 2021-03-30 11:36:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-өөс 2018 онд баталсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг Монгол Улсын нийт иргэн, тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын бүх байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй.
乌兰巴托(蒙古通讯社)蒙古国总统“语言政策国家委员会”于2018年通过了《蒙古语正字法词典》,蒙古国全体公民及在该国领土上开展工作的所有外国机构都有义务遵照执行。
Иймээс “МОНЦАМЭ” агентлаг олон нийтийн эх хэлний боловсролд зориулан олон жил маргаантай, янз янзаар бичиж ирсэн, түгээмэл хэрэглэдэг үгсийг уг тольд ямар зарчмаар журамласныг товч тайлбартайгаар толилуулж эхэллээ.
1.Ташрамд, дашрамд гэжхоёр янзаар бичиж ирсэн үгийг “ташрамд”хэмээн журамлажээ. Ярианы хэлэнд “д”, “т”хоёр гийгүүлэгч сэлгэдэг монгол хэлний өвөрмөц зүй тогтол байдаг тул ийнхүү хоёр янзаар ярьж, хэлж болдог байна.
Харин үгийн бүтцийн хувьд,“ташир” гэдэг давхар, зэрэгцээ гэсэн утга илэрхийлдэг үгэнд “-м" дагавар, өгөх оршихын тийн ялгалын “-д” нөхцөлийг тус тус залгаж бүтжээ. "Ташир" үндэснээс “таширла” гэх мөн л зэрэгцэх, давхарлах гэсэн утгатай үг үүссэн байдаг. “Гэр ташлан барих” гэвэл гэр зэрэгцүүлэн барих гэсэнутгатай. Харин далимдах, далимдуулах гэсэн утгатай “дашир” гэдэг үйл үндэс байхгүй аж.
Иймээс гол зүйлээ өгүүлээд, зэрэгцүүлэнөөр нэг санааг дурдахдаа “ташрамд дурдах, ташрамд өгүүлэх, ташрамд хэлэх”гэсэн холбоос үгийг бичдэг байна.
上文来源:https://montsame.mn/mn/read/258650


IP属地:河南1楼2021-04-09 09:27回复


    IP属地:河南2楼2021-04-09 09:29
    收起回复
      苹果商店


      来自Android客户端3楼2021-04-26 19:06
      收起回复